Language:

The Free and Open Productivity Suite
Apache OpenOffice 4.1.4 released

start:




БИЧЭЭЧ

Таны бүх баримтуудын хувьд

БИЧЭЭЧ нь таны хүссэн орчин үеийн, бүрэн тоноглогдсон бичвэр боловсруулагч юм.

БИЧЭЭЧ нь хангалттай хялбархан, бяцхан товхимолоос эхлээд захиа, мэдээллийн сонин, танилцуулга, төрөл бүрийн тайлан гаргах мөн түүнчилэн ном бэлтгэх боломжтой баялаг хэрэгсэл бүхий багаж юм. .

Бичээчийн дэлгэцийн агшин Залуурчууд танд захиа, факс, өдрийн тэмдэглэл гэх мэт стандарт баримтууд үүсгэхэд тань туслана. Мэдээж та өөрийн хэвүүдийг үүсгэн ашиглаж болно.

Загвар ба хэлбэржүүлэлт хэрэглэгч бүрт хэлбэржүүлэлтийн хэв ашиглах боломж олгоно.

Автомат засалт хэрэглэн шивж байх үед зөв бичгийн алдаагаа засах боломжтой.

Бичиж байх үедээ Автомат бичвэр ашиглан бичихэд ядаргаатай үгс, ухагдахуунуудаа хялбарчилан бичих боломжтой.

Автомат хэлбэржүүлэлт нь таны бичсэн бичвэрийн хэлбэржүүлэлтийг хийж таныг бичвэрийнхээ агуулгад анхаарлаа төвлөрүүлэх боломж олгоно.

Та төвөгтэй нүсэр баримтуудаа товъёог эсвэл индекс үүсгэж, дүрслэл, хүснэгт эсвэл өөр объект үүсгэж удирдахад хялбар болгох боломжтой.

Мөн та имэйлийн програмтайгаа ч холбоод боловсруулж буй баримтаа имэйлээр шууд илгээх боломжтой.

Та баримтуудаа ОпенДокумент (OpenDocument) форматаар хадгалах хэрэгтэй. Учир нь энэ формат албан баримтын олон улсын шинэ стандарт билээ. Энэ XML-д суурилсан формат нь зөвхөн БИЧЭЭЧ-тэй холбоотой бус та бусад бүх ОпенДокумент форматтай нийцтэй програм хангамжуудаар хандах боломжтой болох юм.

Бичвэр файлдаа бусад бүрдэл хэсгүүдийн бэлтгэсэн график болон объектуудыг оруулж ирэх боломжтой. БИЧЭЭЧ нь HTML, XHTML, XML, Adobe-ын "Зөөврийн баримт бичгийн формат (PDF)" болон Microsoft Word-ын хэд хэдэн хувилбарын файлуудыг экспортлох боломжтой. Та зөвхөн майкрософт бүтээгдэхүүн хэрэглэдэг нөхөд рүүгээ баримтаа илгээхээр болбол ворд хэлбэрээр хадгалаад явуулах боломжтой.

Valid XHTML 1.0 Strict

Apache Software Foundation

Copyright & License | Privacy | Contact Us | Donate | Thanks

Apache and the Apache feather logo are trademarks of The Apache Software Foundation. OpenOffice, OpenOffice.org and the seagull logo are registered trademarks of The Apache Software Foundation. Other names appearing on the site may be trademarks of their respective owners.