Language:

The Free and Open Productivity Suite
Apache OpenOffice 4.1.4 released

start:




Зураач

Графикийн бүрдэл хэсэг


  Тооцоологчийн дэлгэцийн агшин ЗУРААЧ нь вектороор зурахаар тоноглогдсон бөгөөд энгийн диаграммаас эхлээд блок схемүүд, 3D гурван хэмжээст зураг зурах хүртэл боломжтой. ЗУРААЧ - диаграммаас эхлээд тусгай эфекттэй динамик 3D дүрслэл ЗУРААЧ нь танд график болон диаграм дүрслэх багажийг таны гарт атгуулна.

Та ихэвчлэн хэрэглэдэг багажуудаа дэлгэцийн дуртай газраа байрлуулаад ганц товшилтоор түргэн хандах боломжтой.

Та өөрийн бүх график загваруудаа санал болгогчид нэмэхдээ Загвар ба хэлбэржүүлэлт хэрэглэх боломжтой.

Та объектуудаа хоёр эсвэр гурван хэмжээстээр эргүүлэх боломжтой. 3D-Удирдагч танд дугуй, цагираг, шоо гэх зэргийг санал болгоно.

Объектуудаа эмхлэх:Объектуудыг бүлэглэх, бүлэглэлт задлах, шинээр бүлэглэх, засварлах. Дүрслэх үзүүлэлт (Rendering) бодит фото зургуудыг өөрийн бүтэц, гэрлийн эффект, тунгалагжуулалт хийх зэрэг боломж олгоно.

Уян хатан холбогч нь таны блок схем, урсгалын диаграмм, сүлжээ, байгууллагын бүтцийн диаграмм зурах ажлыг тань хялбарчилж өгнө. Та холболт бүрийн хувьд 'төгсгөл' цэгүүдийг тавиад явахад л хангалттай.

Зураачаар зурсан зургаа ООо бусад баримт бичигт хэрэглэж болох ба өөрийн клипартыг үүсгэж Галерейд нэгтгэх боломжтой.

Та баримтуудаа ОпенДокумент (OpenDocument) форматаар хадгалах хэрэгтэй. Учир нь энэ формат албан баримтын олон улсын шинэ стандарт билээ. Энэ XML-д суурилсан формат нь зөвхөн ЗУРААЧ-тай холбоотой бус та бусад бүх ОпенДокумент форматтай нийцтэй програм хангамжуудаар хандах боломжтой болох юм.

Зураач нь нийтлэг олон янзын форматтай графикуудыг уншиж засварлахын зэрэгцээ BMP, GIF, JPEG, PNG, HTML, PDF, Flash гэх мэт 20 гаруй форматаар хадгалж чадна.

ЗУРААЧ ашиглан та флэш (.swf) файл үүсгэх боломжтой.

Valid XHTML 1.0 Transitional

Apache Software Foundation

Copyright & License | Privacy | Contact Us | Donate | Thanks

Apache and the Apache feather logo are trademarks of The Apache Software Foundation. OpenOffice, OpenOffice.org and the seagull logo are registered trademarks of The Apache Software Foundation. Other names appearing on the site may be trademarks of their respective owners.