Language:

The Free and Open Productivity Suite
Apache OpenOffice 4.1.4 released

Танд асуудал гарав уу, ямар нэг тусламж хэрэг болов уу?

Програмын хэрэглээтэй холбоотой асуултууд

Танд ОпенОфис.орг-н бүрдэл хэсгүүдээс ямар нэг функцийг яаж дуудахыг мэдэхгүй байх хүндрэл гарав уу? Эсвэл тайлбарлахад хүндрэлтэй нөхцөлд оров уу?

Тэгвэл та эхлээд Түгээмэл Тавигддаг Асуултуудыг (ТТА) шагайж хараарай. Мөн бидний баримтжуулалт буланд буйэхний алхамуудыг уншиж үзээрэй.

Таны асуултанд хариу хариу олдсонгүй юу? Тэгвэл та одоо асуултаа шууд хэрэглэгчдийн шуудангийн жагсаалтанд тавьж болно. ОпенОфис.орг арилжааны програм хангамж биш тул арилжаагаар үйлчилгээ үзүүлдэггүй. Энэ шуудангийн жагсаалтанд хэрэглэгч хэрэглэгчийнхээ зовлонг хуваалцана гэсэн зарчим үйлчлэх ба сайн дураар бүтээгдэхүүний цаашдын хөгжилд хувь нэмэр оруулдаг.

Та асуусан асуултынхаа хариултыг авахын тулд асуултаа асуухын өмнө бүртгүүлэх ёстой.

Дараа нь та асуултаа имэйлдээ бичээд гарчгийг нь аль болох оновчтой өгөөд users@mn.openoffice.org хаяг руу илгээнэ үү.

Анхаар! Та бүртгүүлсний дараа энэ листэнд буй БҮХ хэрэглэгчээс илгээсэн БҮХ имэйлийг хүлээн авна! Хэрэв та үүнийг хүсэхгүй бол хэзээ ч хасагдаж болно.

Энэ шуудангийн жагсаалт нь нийтэд уншигдах боломжтой тул таны илгээсэн имэйл ч бас интернэтэд нийтлэгдэж, архивлагдан хадгалагдана (энэ процесс монголын багаас хамаарахгүй). Хэрэв та имэйл илгээх бол түүний нийтлэгдэхийг хүлээн зөвшөөрсөн болно! Тиймээс та утасны дугаар, хаяг зэрэг хувийн өгөгдлүүдээ имэйлийн бичвэрт ч, гарын үсгийн талбартаа ч оруулахгүй байх хэрэгтэй. Эс бөгөөс таны энэ мэдээлэл интернэтэд нийтлэгдэж хайлты машинд олдох болно.

Хэрэв та бүртгэлээс хасагдахыг хүсвэл дараах үйлдлийг хийнэ үү:

Хөгжүүлэл эсвэл хамтран ажиллах тухай асуултын хувьд

Хэрэв танд "хэрэглээтэй" ямар ч холбоогүй хөгжүүлэлтэй холбоотой асуулт байна уу? Эсвэл бүр бидэнтэй идэвхтэй хамтран ажиллахыг хүсэж байна уу? (Хамрая... гэхдээ яаж?)

Тэгвэл та dev-subscribe@mn.openoffice.org хаяг руу хоосон имэйл илгээж "хөгжүүлэгчдийн" шуудангийн жагсаалтанд бүртгүүлэх хэрэгтэй. Та "мэргэжлийн хятад ч юм уу англи хэлгүй" гэж айх хэрэггүй. Учир нь энэ шуудангийн жагсаалт бүхэлдээ монгол хэлний төслийн багаар зохион байгуулагдаж байдаг. Тухайн асуултаа та мөн л dev@mn.openoffice.org хаяг руу илгээнэ үү.

Ном зүй

Хэрэв танд ямар нэг унших материал хэрэгтэй байвал дараах хаягуудыг шагайж үзнэ үү:

Төслийн тухай нэмэлт мэдээллийг та баруун талын цэсээр ороод авах боломжтой

Valid XHTML 1.0 Transitional

Apache Software Foundation

Copyright & License | Privacy | Contact Us | Donate | Thanks

Apache and the Apache feather logo are trademarks of The Apache Software Foundation. OpenOffice, OpenOffice.org and the seagull logo are registered trademarks of The Apache Software Foundation. Other names appearing on the site may be trademarks of their respective owners.