Language:

The Free and Open Productivity Suite
Apache OpenOffice 4.1.3 released

start:




ӨГӨГДЛИЙН САНЧ

Өгөгдлийн санд хандах шинэ зам


  Тооцоологчийн дэлгэцийн агшин

ӨГӨГДЛИЙН САНЧ нь таны өгөгдлийн сан дахь мэдээллийг шууд ОпенОфис.орг-р боловсруулах боломж олгоно. Та форм, тайлан, асуулга, хүснэгт, харагдац болон хамаарлуудыг үүсгэх болон засварлаж чадна. Та өөрийн өгөгдлийн сан эсвэл ОпенОфис.орг-т шигтгэгдсэн HSQL өгөгдлийн санг хэрэглэх боломжтой. ӨГӨГДЛИЙН САНЧ нь танд эхлэн суралцагч, дунд зэргийн болон туршлагатай хэрэглэгчдэд зориулсан залуурч, харагдац эсвэл SQL харагдац хэрэглэх сонголтыг санал болгоно.

Өгөгдлөө боловсруул

ӨГӨГДЛИЙН САНЧ-р та:

  • Өгөгдөлдөө шинэ хүснэгт үүсгэж мөн шаардлагатай хамгийн богино хугацаанд засварлах боломжтой.
  • Өгөгдлийн хандалтын хурдыг ихэсгэхийн тулд хүснэгтүүдийн индексүүд үүсгэн арчлах боломжтой
  • Сэтгэлдээ хүрсэн өгөгдлийн тайлан үүсгэхдээ "тайлангийн залуурч" ашиглаж болно.
  • Шууд өгөгдлийн сангийн хэрэглээний програм үүсгэхдээ та "маягтын залуурч" хэрэглэж болно.

Өгөгдлөө хэрэглэ

Хэрэв та ӨГӨГДЛИЙН САНЧ-г хэрэглэвэл та зөвхөн өгөгдлөө гүйлгэхээн үзэхээс гадна

  • та энгийн (нэг багана) болон төвөгтэй (олон багана) эрэмбэлэлт хийх боломжтой.
  • Та өгөгдлүүдээ энгийн асуулга (товшилт) эсвэл олон янзын шүүлтүүрээр (логик асуулга) харуулах боломжтой.
  • Өгөгдлөө шинэ арга замаар (нэгтгэл болон олон хүснэгтийн дүрслэлийг оруулаад) илэрхийлэхийн тулд олон талын ач холбогдолтой асуулга үүсгэх боломжтой.
  • Та "тайлангийн автомат залуурч"-н тусламжтайгаар олон тооны янз бүрийн хэлбэржүүлэлтээр тайлангаа үүсгэх боломжтой.

Техникийн тайлбар

ӨГӨГДЛИЙН САНЧ нь өгөгдлийг XML файлд хадгаладаг HSQL өгөгдлийн санг бүрэн эхээр нь агуулдаг. ӨГӨГДЛИЙН САНЧ мөн өгөгдлийн сангийн хялбар үйл ажиллагаандаа уйгуул dBASE файлыг хэрэглэдэг.

ӨГӨГДЛИЙН САНЧ нь маш олон түгээмэл өгөгдлийн сангууд (Adabas D, ADO, Microsoft Access, MySQL) эсвэл үйлдвэрийн стандарт болох ODBC ба JDBC драйверуудтай нийцтэй бусад бүх өгөгдлийн санг дэмждэг. Цаашлаад LDAP нийцтэй бүх төрлийн хаягийн дэвтрээс (Microsoft Outlook, Microsoft Windows und Mozilla) өгөгдөл унших боломжоор хангагдсан.

Valid XHTML 1.0 Strict

Apache Software Foundation

Copyright & License | Privacy | Contact Us | Donate | Thanks

Apache and the Apache feather logo are trademarks of The Apache Software Foundation. OpenOffice, OpenOffice.org and the seagull logo are registered trademarks of The Apache Software Foundation. Other names appearing on the site may be trademarks of their respective owners.