Language:

The Free and Open Productivity Suite
Apache OpenOffice 4.1.4 released

start:




OpenOffice.org 2 - Бүтээгдэхүүний тухай

CD ImageVersion 2 - die neue Office-Suite von OpenOffice.org

ОпенОфис.орг 2 энэ албан програмыг танигдахын аргагүй болтол сайжруулсан. ОпенОфис.орг 2 нь

  • Ирээдүйд найдвартай олон улсын албан програмын стандарт болох OASIS logo OASIS OpenDocument форматыг стандарт форматаараа хэрэглэсэн анхны албан програм хангамж.
  • суулгахад илүү хялбар болсон. Шинэ хэрэглэгчийн гадаргуу англиар "Look & Feel" хэрэглэж буй үйлдлийн системтэй илүү тохиромжтой болсон.
  • илүү шинэлэг бөгөөд хэрэглэхэд урьд урьдынхаасаа илүү хялбар.
  • асар олон тооны шинэ функцүүдийг санал болгосон.
  • шинэ бүрдэл хэсэгтэй болсон. Өгөгдлийн санч (Base) нь өгөгдлийн сантай бүрэн холбогдсон хэрэглэхэд хялбар өгөгдлийн сан удирдах програм юм.
  • бусад албан програмууд болох Вордперфект, Майкрософт Офис зэргийг илүү ойлгодог болсон.

OSI logo Лиценз үргэлж хуучинаараа байгаа: Та ОпенОфис.орг-н 2 хувилбарыг лицензийн ямар ч төлбөргүйгээр татан авч хувийн, сурах эсвэл бизнесийн зорилгоор чөлөөтэй хэрэглэхээс гадна найз нөхөд, гэр бүлийнхэн, ангийнхан болон ажилчиддаа дамжуулан өгч болно.

ОпенОфис.орг юугаараа алдартай гэж?

Нэрэндээ дурьдсанаар дэлхийн хамгийн том нээлттэй эх бүхий албан бичгийн багц програм:

  • Лицензийн төлбөргүй.
  • хэлэнд баригдахгүй. Хэрэв таны хэл дээр байхгүй байвал удахгүй өөрчлөгдөх байхаа.
  • OASIS OpenDocument форматыг барьдаг дэмждэг анхны програм хангамж.
  • эх кодыг OSI-гэрчилгээтэй лицензийн доор чөлөөтэй авах боломжтой

ОпенОфис.орг бол Чанар гэдэгтэй ижил утгатай:

  • Програмын хангамжийн бета хувилбарын шалгалтыг хийхэд дэлхий даяар олон мянган хэрэглэгчид оролцдог.
  • Бүрэн нээлттэй хөгжүүлэх процесстой тул ОпенОфис.орг-д бүрхэг зүйл үгүй бөгөөд хүн бүр энэ бүтээгдэхүүнийг сайжруулахад оролцож нөлөөлөх боломжтой.

ОпенОфис.орг хэрэглэхэд хялбар:

  • Урьд нь ямар нэг албан програмаар ажиллаж байсан хүн энэ програм хангамжийг шууд хэрэглэх боломжтой.
  • ОпенОфис.орг руу шилжих нь маш хялбар. Энэ програм нь зах зээл дээр байгаа албан програмуудын санал болгодог ихэнх файлын форматыг уншдаг.
  • ОпенОфис.орг дэлхий нийтийг хамарсан холбоогоор дэмжигддэг. Холбоо нь шинэ хэрэглэгчдээс авхуулаад туршлагатай хэрэглэгчдийн төвөгтэй асуудлуудад туслахад хэзээд бэлэн.

ОпенОфис.орг-той юу дагалдах вэ?

БИЧЭЭЧ (WRITER) нь ОпенОфис.орг-н бичвэр боловсруулагч програм: Та хялбархан захианаас авхуулаад төвөгтэй вэб холбоос, товьёог, зураг, лавлагаа агуулсан ном хүртэл янз бүрийн бичих шаардлагатай зүйлдээ ашиглах боломжтой. Автомат гүйцээлт, автомат хэлбэржүүлэлт, автомат засалт, зөв бичгийн дүрмийн алдаа шалгагч зэрэг нь төвөгтэй даалгавар гүйцэтгэж байхад тань туслана. БИЧЭЭЧ нь янз бүрийн хэвлэлтийн ажил жишээлбэл товхимол, олон баганатай мэдээ мэдээлэл зэрэгийг гүйцэтгэх чадвартай.

ТООЦООЛОГЧ (CALC) нь танд тоон боловсруулалт хийхэд тань тусална. ТООЦООЛОГЧ таны өгөгдлийг шинжилж, нэмж дүрслэн үзүүлж чадна. Тоон өгөгдлөөсөө диаграмм болон хэрэгсэл үүсгэн үнэлэх боломж олгоно. Бүрэн холбосон туслах систем танд төвөгтэй томьёонуудыг хялбархан оруулахад тусална. Өгөгдлийн залуурчийн тусламжтайгаар гадаад өгөгдлийг оруулж ирэн завсрын үр дүнг гаргах болон статистик анализ хийх боломжтой. Та диаграмм үүсгэхдээ шугаман, дугуй, дөрвөлжин, сүлжээ болон XY төрлийн янз бүрийн диаграмуудыг 2D, 3D график хэлбэрээр өөрт нийцүүлэн сонгох боломжтой.

ҮЗҮҮЛЭГЧ (IMPRESS)Чанартай мультимедиа үзүүлэн үүсгэх хамгийн хурдан бөгөөд хялбар зам. Гайхалтай хөдөлгөөнүүд, сонирхолтой эфектүүдийг танд санал болгоно.

ЗУРААЧ (DRAW) диаграммаас эхлээд тусгай эфекттэй динамик 3D дүрслэл гэх мэт бүх дүрслэлийг үүсгэж чадна.

ӨГӨГДЛИЙН САНЧ (BASE) цоо шинэ өгөгдлийн сангийн модул. ӨГӨГДЛИЙН САНЧаар та өгөгдлийн сангаа ОпенОфис.орг-той холбох боломжтой. Та үүгээр өөрийн өгөгдлийн санд (MySQL, PostgreSQL эсвэл Microsoft Access) эсвэл ӨГӨГДЛИЙН САНЧ-д хэдийнэ холбогдсон HSQL өгөгдлийн санд хүснэгт, маягт, асуулга болон тайлан үүсгэх өөрчлөх боломжтой.

Илүү мэдэхийг хүсвэл та зүгээр л татаж аваад туршиж үзнэ үү!


Valid XHTML 1.0 Transitional

Apache Software Foundation

Copyright & License | Privacy | Contact Us | Donate | Thanks

Apache and the Apache feather logo are trademarks of The Apache Software Foundation. OpenOffice, OpenOffice.org and the seagull logo are registered trademarks of The Apache Software Foundation. Other names appearing on the site may be trademarks of their respective owners.