Language:

The Free and Open Productivity Suite
Apache OpenOffice 4.1.3 released

Хөгжүүлэгчдэд зориулсан мэдээлэл

Энэ хуудсан дээр mn.Openoffice.org төсөл дээр хэрхэн ажиллаж эхлэх талаарх мэдээлэл мөн бидний онлайн хамтын ажиллагааны тухай тайлбарлана. Бидний сонгосон харилцааны хэлбэр нь хүндэтгэсэн, албан ёсны байх тул тэр хэмжээгээр бусадтай харьцахыг танаас хүсэж байна. Шинэ хөгжүүлэгчид(гишүүд)-эд зориулсан товч мэдээллийг энд шивлээ. Дэлгэрэнгүй мэдээллийг Шинэ гишүүний FAQ-с олж уншина уу.

mn.OpenOffice.org -с хийх даалгавар/ажил авах

Би юу хийх вэ? Ямар ямар хийх зүйлс байна? Надад хэн даалгавар өгөх вэ? Гэх мэтийн асуултууд байнга давтагддаг. OpenSource төсөлд ажил хуваарилдаг дарга даамал байхгүй. OpenSource төсөлд хэн юу хүсэж байгаагаа хийдэг. Энэ нь замбараагүй мэт харагдавч OpenSource төсөл их сайн үр дүнтэй ажиллаж, өөрийнхөө эргэлтээр цааш боловсрон хөгжсөөр байна.

Хамтран ажиллагсдад тавих шаардлага

Та програм бичдэг бол сайн, гэхдээ энэ нь заавал тавих болзол биш. OpenSource төсөлд програм бичихээс өөр олон янзын хийх зүйлс бий. Хамгийн гол нь хувь хүний сэтгэл ханамж, өөрийн дур сонирхол. Хийсэн зүйлдээ эзэн нь байж дуустал нь ажиллах чадвар. Та үүнийг хийснээр хэн нэгэн танд цалин олгохгүй. Харин та цуглаж суусан шаазгайн үлгэр буюу багийн ажлын амтыг мэдрэх болно. Мэдээж OpenOffice-г сонирхдог байх ёстой. Түүнчлэн та энд ажилласнаар юунд хүрэх гэж байгаагаа өөрөөсөө асуун хариулт олсон байх хэрэгтэй. Энэ хариултаа тодорхой мэдэх тусам танд OpenOffice-д хийх хэрэгтэй зүйл юу байгааг нарийн мэдрэх болно. Гуравт нь хэлэхэд гадаад хэлний мэдлэг нэлээн хэрэг болно. Монгол хэлээр mn.OpenOffice.org төсөл явагдах боловч өөр олон төслүүд гадаад англи хэл дээр явагддаг. Англи хэлээр уншиж ойлгохоос гадна бичиж чаддаг бол бүүр сайн. Англиар цэвэр бичиж чаддаггүй олон хүн байдаг тул тэр тал дээр санаа зоволтгүй бичиж үзэх хэрэгтэй.

Техникийн шаардлага

Та өөрийн ажлын талбар болсон интернетэд холбогдсон компьютертой байх хэрэгтэй. Мөн түлхүүр үгээр шүүж харах чадвартай Е-майл програмтай бол зүгээр. Е-майл жагсаалтад бүртгүүлээгүй бол цаг үеийн мэдээллээс хоцорно.

OpenOffice.org ажиллах зарчим

OpenOffice.org төсөл жижиг төслүүдэд хуваагдах бөгөөд тэдгээрийн нэг нь монгол хэл дээр явагдаж байдаг. Ямар нэгэн төсөлд оролцохын тулд та хэрэглэгчээр (User) бүртгүүлэх хэрэгтэй. Болж өгвөл тодорхой, өөрийн нэртэй адил нэвтрэх нэр сонгоно уу. Бүртгүүлсний дараа та алдаа мэдээлэх тайлбарлах зэрэг эрхтэй болно. Нэгэнт хэрэглэгчээр бүртгүүлсэн бол та Имэйл жагсаалтад бүртгүүлэх хэрэгтэй. Имэйл жагсаалтаар асуулт, хариу, тусламж, тайлбар зэрэг цацагдахаас гадна ажлын төлөвлөгөөг илгээж хэн юу хийж чадахыг асуун, төслийн ажлын хуваарилалт явагддаг. Имэйл жагсаалт бол зайлшгүй бүртгүүлэх зүйлсийн нэг. Монголын хэрэглэгчид, хөгжүүлэгчдийн Имэйл жагсаалт: users@mn.openoffice.org. Цааш нь дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл баруун талын цэс дээрээс сонголт хийн үзнэ үү.

Valid XHTML 1.0 Transitional

Apache Software Foundation

Copyright & License | Privacy | Contact Us | Donate | Thanks

Apache and the Apache feather logo are trademarks of The Apache Software Foundation. OpenOffice, OpenOffice.org and the seagull logo are registered trademarks of The Apache Software Foundation. Other names appearing on the site may be trademarks of their respective owners.